Нэт байхгүй ээ.

Админ нь нэт байхгүй. Блогоо шинэчилж чадахгүй байна. Удахгүй нэттэй болноо. Тэр үед мэдээнүүд нэмнээ. Тгд бас блогтоо орохоор нэг сонин дуу яваад байх юмаа би өөрөө тавиагүй дээ. За мэдэхгүй ээ. Гэртээ нэтийн бараа харахаар янзалхаас.

Harry Potter book(монгол хэлээр)

Хэдэн жилийн өмнө Харри Поттер номыг орчуулаад зараад байсан. Одоо харин үнэгүй нэтээс татаж аваад унших болсон байна. Дэлгэрэнгүй дарж татаж аваарай найзуудаа. Эхний 4н ном нь байгаа шүү.

Далдыг уншигч

Нэг танидаг хүн надаа энийг зааж өгсийн. Эхэндээ итгэхгүй байсын.Зөндөө шалгасан яг мэдээд байна. Би ч одоо гайхаал суужийна. Яг юу гэдгийг дэлгэрэнгүйгээс.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!


Намрын наран над дээр чам дээр ээж, налгар сайхан өдрүүд үргэлжилж байна. Энэ сайхан өдрүүдийг халж нэг л өдөр хүйтэн жавар тачигнан шуурч хорвоо дэлхий цасан өмсгөлөө өмсөх нь дамжиггүй. Бид ч яахав, бэлэн хувцаснуудаа шүүгээнээсээ гаргаж ирээд өмсчихнө. Харин өмсөх хувцас байтугай хоногийн хоолоо арайхийн аргацаадаг гудамж траншейны гэх орон гэргүй хүмүүст энэ нь маш хүндээр тусах нь ойлгомжтой. Адилхан мах цусанд төрсөн бид л биесээ ойлгож, дэмжиж, бага ч атугай зүйлээр туслахгүй бол яах сан билээ. Энэ ч үүднээс Үүрээ, Номин 2 санаачлан, орон гэргүй хүмүүст зориулж хуучин хувцас цуглуулах ажлыг эхлүүлээд байна.
Монголын өвөл ямархан хатуу ширүүн болдгийг мэдэх гадныхан энэ ажлыг дуртайяа дэмжиж өөрсдийн хэрэглэж байсан хуучин хувцас хэрэглэлээ сэтгэл харамгүй бэлэглэн үлдээдэг нь талархууштай. Санаа сайн бол заяа сайн гэдэг шүү дээ. Та бүхнийг ч мөн энэхүү сайхан үйлсэд нэгдэн, боломжоороо илүүдэл/хуучин хувцас хэрэглэлээсээ хандивлах байх аа хэмээн итгэж байна. Хэрэв танд илүүдэл хувцас хэрэглэл байхгүй бол өөрийн боломжоороо бага гэлтгүй мөнгө хандивлаж болно. Бид таны мөнгөөр захаас хуучин ч гэлээ чанартай ороолт, бээлий, малгай, гутал, ноосон цамц зэргийг худалдан авч гудамжинд даарч чичрэн суугаа бяцхан хүү, хөгшин настан, ядарсан нэгэнд бэлэглэн бага ч гэсэн сэтгэлийн гэрэл гэгээ хайрлахыг хичээх болно. Та бүхэнд маш их баярлалаа.

Бидэнтэй нэгдэх утас:  99044317, 99730703
и-мэйл хаяг: uuree_anh@yahoo.comЭнэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү , nomin17@yahoo.com


Хүндэтгэн ёсолсон
Uuree & Nomin

Tа бүхнийг энэхүү мэдээний холбоосыг бусдад тараах буюу yms статустаа хэсэг ч болов хугацаагаар оруулахыг урайлж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!


гэнээ. Хувь нэмэрээ жоохон ч гэсэн оруулах үүднээс блогтоо тавьж байна.

Cонин хачин

• Хvний тархи 1-7 сая гегабайт мэдээлэл хадгалдаг
• Хєхєєний єндєг янз бvрийн єнгєтэй байдаг
• Мэpилин Монpо хєлєндєє зургаан хуруутай байсан
• Vхэр шатаар авирч чаддаг ч бууж чаддаггvй
• Галууны дуу цуурайтдаггvй. Яагаад гэдгийг хэн ч мэдэхгvй