Бусдыг үнэл


19-р зууны Английн номлогч Чарльз Спержен "Нэрээ гантиг чулуун дээр биш хүмүүсийн сэтгэлд сийл" гэж зөвлөсөн байдаг. Ингэх хамгийн сайн арга бол бусдыг үнэлэх явдал юм. Та дараах зүйлсийг хийж үзээрэй.
-Бусдын чадварыг олж мэд
-Бусдыг чадвараа олж авахад нь тусал
-Бусдыг чадвараа хөгжүүлэхэд нь тусал
Зарим хүн бусадтай харьцах явдлыг нэг төрлийн арилжаа гэж үздэг. Тэд бусдыг хүндлэх санаа байвч бусдаар бас өөрийгөө хүндлүүлэх нөхцөлд л бусдыг хүндэлдэг.
Харилцааг чухалчлах гэж байгаа бол амин хувийн шунаг сэтгэлээр бусдыг ашиглаж байгаа эсэхээ шалгаарай. Хэрэв та ийм хандлагатайгаар өндөр итгэлцэл бүхий хамт олонд ажиллаад үзээрэй. Харилцааны ов мэх, арга хэрэглэсэн ч цаг хугацааны эргэлтэнд аяндаа та танигдах болно. Тиймээс бусадтай чин сэтгэлээсээ харилцах нь харилцааны хамгийн үр дүнтэй арга гэж хэлмээр байна. Бид бусдыг хүн гэж бодож эхэлсэн тэр мөчөөс бид өөрөө хүн болж байдаг.

Мэдээг www.youth.mn-ээс авав.

No comments:

Post a Comment