Onch ugs

-Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ, олны дунд магт. Гёте
-Өөр бусдыг хүн гэж үздэг болсон цагаасаа чи өөрөө хүн болж эхэлнэ. Гёте
-Зүүдээ ярихын тулд эхлээд сэрэх хэрэгтэй. Сенека
-Дуугүй суух нь хүчийг нэмнэ. Цагаа олж дуугарах нь дуугүй суухын хүчийг нэмнэ. Солон
-Эд хөрөнгө найз нөхөр биш, харин найз нөхөд эд хөрөнгө биш. Солон
-Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай. Гёте

-Сайн худалдаачин эсвэл аж ахуйн эрхлэгч болохын өмнө хүн эхлээд сайн хүн болох учиртай. Эмерсон
-Бусдын зовлонд баярлах нь чөтгөр болж буйн шинж. Гэгээн Августин
-Цаг хугацааг захирч чаддаг хүн амьдралаа захирч чадна. Сан Мён Мүүн
-Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав. Кунз
-Төсөөлөл мэдлэгээс илүү чухал. Альберт Эйнштэн

No comments:

Post a Comment