Англи хэл сурахуй


За нэг англи хэл сурах зөвөлгөө байнаа. Энэ их дажгүй ян. Яг баримталбал сурнаа сурна. Англи хэл сурч ядаж байгаа хүмүүст.


    Ганбаатар Арго гэх мэт хүмүүсийн 200 үг л байхад чөлөөтэй ярьж болно. Үг цээжлэхгүй ярьдаг болно гэсэн худал зүйлд монголчууд шуураад байгаа нь нэг талаар монголын англи хэл сургалтын үйл ажиллагаа дампуурсан, нөгөө талаар нийгэм оюуны хоосролд автаад хүмүүс шинэ үеийг эрэлхийлж байгаа цаг үеийн байдлыг зальжин хүмүүс овжин ашиглаж байгаа явдал юм.
    Гадаад хэл сурах туйлын хялбэр үнэн зөв арга гэж байдаггүй нь гадаад хэл сурахын гол бэрхшээлтэй тал, бас нөгөө талаар гадаад  хэл суралцахын сонирхолтой тал юм. Хүн болгон байгалиасаа гадаад хэл суралцах авъяастай. Гэхдээ хүн болгоны оршин амьдарч байгаа нөхцөл боломж өөр өөр болохоор өөртөө тохирох аргыг сонгон олох нь чухал. Доорхи хэдэн зөвлөмжийг анхаарч явахад илүүдэхгүй байх.
1.Гадаад хэл суръя гэсэн чин эрмэлзэлтэй, уйгагүй хүн гадаад хэлийг баталгаатай сурч чадна.
2. Гадаад хэл сурах хамгийн өргөн боломж  зөвхөн өөрт чинь л байгаа. Гадаад явах, гадаад багшаар заалгах,  хялбар аргаар сурах гэх мэт хөнгөн хийсвэр бодлоор битгий өөрийгөө чөдөрлө. Хамгийн сайн багш хүн өөрөө л байдаг. Юуны өмнө эхлэн суралцаж байгаа хүмүүс зөв цэвэр дуудаж сурахад маш их анхаарах хэрэгтэй. Анхан шатны сурах бичгийг маш сайн гартаа оруул. Дүрэмтэй битгий нэг их зууралд, шинэ үг цээжлэгдэхгүй байна гэж бүү санаа зов. Гол нь өөртөө тохирсон аргаар хийгээд л бай.
3.Хэл сурах гол бэрхшээл бол төрөлх хэлний сэтгэлзүйн хэвшмэл байдлыг эвдэж харь  хэлний сэтгэлгээнд нэвтрэх явдал. Энэ бол харьцангуй удаан үргэлжлэх үйл явц. Тийм болохоор анхан шатны 200 үг цээжилчихээд шууд гадаад хэлээр хүнтэй яриулна энэ тэр бол чухамдаа маш бүдүүлэг, хүнийг хуурч байж тав арван төгрөгийг салгах гэсэн явуургүй санаа төдий юм.
     Манайд хэрэглэгдэж байгаа гадаад хэлний сурах бичгүүд хэл анхан суралцаж байгаа хүний хувьд хамгийн том саад болдог. Өөрөөр хэлбэл танилцая гэсэн сэдэв үзэж байснаа маргааш гэнэтхэн гуанз, ресторанд гэх мэтээр хоорондоо уялдаагүй өөр өөр сэдвүүд рүү орчихдог нь маш шинжлэх ухааны үндэслэлгүй зохиогдсон хэрэг. Дээр нь гадаад хэлний сургалт явуулдаг байгуулллагууд анх төгссөн туршлагагүй багшаа анхан шатны курсэд тавьчихдаг. Ингэхэр бүүр бантан хутгаж өгнө. Тэгэхээр ийм байдлаас гарах гол арга зам бол чөлөөт цагаараа өөртөө тохирсон давтлага сайн хийх хэрэгтэй. Өдөр болгон давт, өдрийн дэглэм сайн барь, дэмий балай юманд уруу татдаг найз нөхдөөсөө холхон байж, солонгос кино гэдэг цагийн дайснаас бүүр хол байх хэрэгтэй. Текстээ олон дахин зөв цэвэр, чанга дуугаар олон дахин унш. Энэ их үр дүнтэй арга шүү. Бас боломж байдаг бол олон дахин хуулж бич. Ийм аргаар өдөр өнжихгүй яваад байвал 3 сарын дараа монголын гадаад хэлний сургалтанд оршиж байгаа хамгийн том бэрхшээл болох шинэ үг цээжлэх явдал ард үлдэх болно.
    Дүрэмтэй битгий зууралд. Дүрэм дунд ярианы англи хэлэнд их бага харилцан адилгүй хэрэглэгддэг дүрэмнүүд гэж байдаг. Тийм болохоор эрчимтэй хэрэглэгддэг дүрэмтэй л ажиллаад байх хэрэгтэй. Идэвхтэй үг, идэвхтэй дүрмийг ялгаж өгдөг гол хялбар арга бол ном сайн  унших явдал юм. Ном уншихдаа учиртай хандах хэрэгтэй. Эхлээд хүүхдэд зориулсан ном, тэгээд хурдан чанга уншаад өөрийн болгосны дараа зугуухан унших сэдвээ хүндрүүлээд яваад бай. Тэгээд тогтмол уншаад байх юм бол 1-1,5 шилийн дараа гэхэд роман уншдаг болчихно. Чанга дуугаар уншиж байхад харааны тогтоомж, сонсгол хэл, сэтгэхүй зэрэг маш олон үйлдлүүд зэрэг явагдаж байдаг. Тэгээд роман уншдаг болчихсон хүн сонин, сэтгүүл зэрэг бусад төрлийн сэдвийг уншдаг болоход 7-15 хоногийн уншлага л хэрэг болно. Ийм байдлаар яваад байхад орчинд нь орсон тохиолдолд яриа сонсгол 2 ч гэсэн 7-15 хоногын дараа л онгойж задрах болно.
    Хурдан ярьж суръя гэж бодохоосоо өмнө хурдан зөв унших чадвар эзэмшье гэж зүтгэх хэрэгтэй. Цаасан дээр бичсэн юмыг уншиж чадахгүй байгаа хүн яалаа гэж хурдан сайхан ярьж чадах билээ. Харин хурдан уншаад сурчихсан хүн  сайн ярьж сурахад маш дөхөмтэй байдаг.

Нэрт орчуулагч , толь бичиг зохиогч, профессор Доржсүрэнгийн Болдбаатарын зөвлөмжөөс...

No comments:

Post a Comment