Муу найз охин [Өгүүллэг]



..."Би чамдаа хайртай . Би ганцхан чамтайгаа холын холд одмоор байна. Өнөөдөр би чамтай учирсандаа хэзээ ч харамсдаггүй. Би одоо чинийхээ хүүхдийг гаргаад сайхан амьдармаар байна." хэмээн гэмшин уйлах найз охиноо хараад ийнхүү өгүүлж байна. Гурван жилийн өмнө их сургуулийн оюутны байранд анх харснаасаа хойш тэр охиныг би хайрлах болсон. Энгийн даруухан, царайлаг, сайхан сэтгэлтэй, нийтэч охин байж дээ. Хэн ч харсан түүнийг сайхан сэтгэлтэй, өгөөмөр охин байна гэж хэлдэг байсан. Энэ охиныг урхидахдаа би элдэвийн бэлэг сэлт бэлэглэж, үзвэр кинонд дагуулж явсангүй дээ хөөрхий. Өрөөнд орж хоолыг нь идсээр байгаад л нэг мэдэхнээ өвөр түрүүндээ орчихсон хэвтэцгээж байлаа. Түүнийг эрхлүүлэхэд хичнээн хөөрхөн гээч "Ход ход инээгээд л". Уурлаад уруулаа унжуулахад нь
- "Уруулаа унжуулвал яана гэлээ" гээд л амыг нь тэр чигт нь хүлхэж орхидог байлаа. Тэгэхээр уруулаа жимийлгэнэ,
- "Уруулаа жимийлгэвэл яана гэлээ" гээд л дахиад уруулыг нь байдгаар хүлхэж орхино.
Миний өвөр дээр суухдаа тэр охин хорвоогийн зовлон гуниг гээчийг мартан, ухаан ороогүй жаахан хүүхэд шиг л эрхэлдэг байлаа. Хөлөө даарахаар миний гэдэс, суганд хийж дулаацуулна.
Тэрэнтэйгээ байхад надад хамгийн сайхан зүйл юу байсан бэ гэвэл,
Би түүнийг эрхлүүлэн, энхрийлэхэд надад сайхан байдаг байсанд юм. Оюутан ахуйн тарчигхан он жилүүдийг ухаангүй хайрын хүчээр аз жаргалтай үдсэн дээ. Нэг ч цаг болов бие биенээсээ холдож чадахгүй хайрын дуудлагаар бидэн хоёр амьдарч байсан сан. Ядуу оюутан намайг өөрийн ханхүүгээ болгон сонгож, бие сэтгэлээ надад бүхнээ зориулж байсан нь саяхан.
Тэр маань анх удаа ажилд орлоо. Их сургуулийн 2-р курсын оюутан ресторанд зөөгч хийж эхэлсэн. Сарын цалин шалихгүй дээ хөөрхий зуу гаргаад л авдаг. Энэ шалихгүй цалингаар бид хоёр бүтэн 2 жил амьдарсан шүү. Ажлынх нь анхны өдрөөс л би түүнийгээ өрөвдөн шаналж байсан. Миний түүнд хийж өгч чадах юу байгааг би олон удаа бодож байлаа. Ажлаасаа тарахад нь оройн 11 цагт түүнийгээ тосч авдаг байлаа. Оюутныхаа байранд ирээд би түүнийхээ ядарсан хөлийг нь бүлээн усанд дүрээд иллэг хийж өгнө, тэгээд орондоо ороод хоёр биенээрээ цангаж үхэх шахсан мэт хайрын хурьцал үйлддэг байлаа. Хичнээн их аз жаргал, хичнээн их хүсэл тачаал байв даа.
Ингээд 2 жилийн турш би орой бүр түүнийгээ тосож гудамжинд шөнийн 03.00 цаг хүртэл зогсдог байлаа. Энэ их хэцүү шүү, намайг ингэж хөшөө мэт эсвэл дархан хилийн харуул мэт зогсоодог байсан цорын ганц хүч бол миний түүнд зориулсан хиргүй тунгалаг хайр байсан юм.
Удалгүй би 4-р курстээ ашгүй төрийн байгууллагад ажиллах боллоо. Сарын цалин давгүй шүү хоёр зуу гаргаад л авч байлаа. Ядуу оюутанд сард 200,000 төгрөг гэдэг асар их мөнгө байлаа. Би тэр мөнгөөрөө өдөр болгон хоол авч идээд өөрийгөө мөр бүтэн хувцаслаж болох л байсан. Харамсалтай нь би даанч тэгэж чадаагүй, өөрийгөө бүр мөсөн орхиод байгаа бүхнээ түүндээ л зориулж байлаа. Цалингаа буухаар түүнийгээ яаж баярлуулах талаар бодож, авахыг хүссэн зүйлийг нь зээл тавиад ч хамаагүй аваад л өгдөг байв.
Удалгүй тэр маань жирэмсэн болов, миний дотор насны нар мандаж, хүн тавилангийн хамгийн сайхан мэдээг би түүнээсээ сонссон доо. Аав болох гэдгийг санах нь битгий хэл зүүдлээчгүй гүйж явсан танхил нас байжээ хөөрхий.
Гэнэт нэг өдөр тэр маань надад ингэж хэллээ.
- "Би энэ хүүхдийг гаргамааргүй байна. Би хүүхэд харсан гэрийн авгай болохгүй. Тэгээд ч аймаар хордлого өгөөд надад үнэхээр хэцүү байна."
Яг л тэнгэрээс аянга буух мэт. Өөрөө үр хөндүүлнэ гэж ярих нь бүү хэл үр хөндүүлжээ гэдгийг сонсоод жирдхийдэг байсан энэ охин өнөөдөр юу хэлэх нь энэ вэ.
- "Яахав дээ. Чи эмэгтэй хүн. Эмэгтэй хүн хүн төрүүлэх жамтай. Эмэгтэй хүн болгон жирэмсэний хордлогод ордог шүү дээ. Жаахан тэвчвэл зүгээр болчихно доо. Найз нь чиний зовлонг ойлгож чадахаас үүрч чадахгүй хойно. Би чинь эр хүн шүү дээ." гэж учирласан. Ойлгоогүй ээ... Хэзээ ч ойлгохгүй юм билээ. Яагаад ойлгохыг хүсээгүй юм бол ? Тэгээд би яахав дээ хүсэхгүй байхад эмэгтэй хүнийг "Чи миний хүүхдийг заавал гарга" гэж тулган шаардалтай нь биш. Би их зовлон үзсэн хүн учраас хүний хүсээгүй зүйлийг үзүүлэхийг ч бас хүссэнгүй. Энэ л түүний минь жаргал нь байж дээ. Дараа жил нь дахиад л жирэмсэн болчихов. Би ч найдлага өвөрлөж л байлаа. Гэтэл дахиад л үр хүндүүлнэ гэлээ.
Энэ хорвоо дээр би хайртай охиноосоо үр хүүхэдтэй болох эрхгүй юм гэдгээ ухаарч эхэлсэн дээ.
Үр хөндүүлснийхээ дараа тэр маань надад ингэж хэллээ:
- "Ёоё ёстой гоё болчлоо. Өргөс авчихсан юм шиг сайхан болчихлоо" гэв.
Ийм эмэгтэй хүнтэй учирсандаа үнэхээр их гутарч байлаа. Түүний энэ харгис, ухаангүй занг тэвчихээ болихдоо түүнд нэг ч үг хэлж чадахгүй байсан. Ийм л хайртай байсан. Үнэхээр их хайртай байсан.
Би түүнийг орхиж явах тухай бодоход ер санаанд багтахгүй байлаа. Тэгээд би хэдэн зүйл асуугаад тэндээсээ нэг шийдэлд хүрье гэж бодлоо.
- "Хайрт минь бидний дундаас бидний хүүхэд төрөхөд улам их аз жаргалтай болох юм биш үү?. Алаг үрээ энхрийлээд хоёр биентэйгээ ханилахын жаргал эдлэхэд яагаад болохгүй байгаа юм. Одоо биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт чи бид хоёр үр төлөө үлдээх ёстой. Одоо хүүхэд маань төрлөө гээд алдах зүйл нэг ч байхгүй байхад чи минь юу хийгээд байна даа." гэхэд,
- "Үгүй дээ хайр нь чамдаа хөөрхөн хүү төрүүлж өгнө. Гэхдээ одоо биш. Хоёулаа мөрөөдөлдөө хүрээд хүн шиг сайхан амьдардаг болсон хойноо хүүгээ төрүүлнэ" гэлээ.
Ийм үг сонсоод " Нээрээ тийм ч юм уу. За яахав цаг хугацаа явж л байг " гэж орхиход энгийн амьдрал хөвөрч байлаа.
Тэр маань их сургуулиа төгслөө. Би ч авдаг хэдээ сайн өглөө. Хонхны баярын зугаалга энэ тэр гээд л оюутан хүн амсах ёстой бүгдийг тэр амсаж байлаа. Зугаалганаас ирэнгүүтээ тэр жирэмсэн гэдгээ мэдлээ. Ухаан жолоогүй архидаж, архидаж ирсэн болохоор тэр үү? Урагт нь аль хэдийн гажиг тогтсон байлаа. Ингээд гурав дахь удаагаа үр хөндүүллээ.
За яахав хэзээд хийчих үр хүүхдээс болж түүнийгээ гомдоогоод юу хийхэв дээ. Амьдрал нэг хэсэгтээ нам гүм хөвөрлөө. Зарим өдөр тэр маань маш их оройтож ирдэг боллоо. Заримдаа гэртээ ч ирж хонодоггүй байлаа. Гэтэл тэрээр цаанаа маш олон залуустай танилцаж, үдшийг хамт өнгөрүүлдэг болчихсон байлаа. Амьдралдаа гутарсан даа би хайртай эхнэрээ анх удаа үгийн муухайгаар хараан зүхэж, гэр орныхоо бүх л зүйлийг эвдэж хагаллаа. Гэхдээ түүнийгээ би хэзээ ч зодож чадахгүй юм билээ. Алгадаад авмаар байв ч би тэгээгүй. Хий баахан эд хогшилоо шидэлсэн дээ.
Амьдрал зогслоо. Тэрнээс би салан одлоо. Түүнийг гэх сэтгэл надад байхгүй болчихсон юм шиг л байлаа. Хэдэн сар болж, түүнийг хий үзэн ядахаас өөр юу ч надад байхгүй байлаа. Намайг ойлгоод ирэх бүсгүйчүүдийг би эмэгтэй хүн гэж үзэхгүй байлаа.
-" Яагаад яагаад? Чамд одоо юу хэрэгтэй гэж сайхан наргиад л амьдар л даа." гэж өөрийгөө бадраадаг байлаа. Нилээд хэдэн бүсгүйтэй энгэр зөрүүлж явахад надад хэзээ ч түүнтэйгээ байсан шиг жаргалтай байгаагүй. Тийм дээ ч буцаад л гутарч эхэллээ. Бүр аймшигтайгаар амьсгалах агаар ч үгүй, идэх хоол ч үгүй гутарч эхэллээ. Хар ус л надтай ханилахыг хүсч байлаа. Хар ус гударлаа гээд би яах юм, юу хожно гэж, юу олж авна гэж, жаргана гэж үү үгүй байх аа. Өвгөнтийн хөндийг нэг сайхан залуугаар нэмж хэдэн яхир өвгөнтүүдийг л баярлуулах байх. Тийм болохоор би амьдралаа зөвөөр жолоодож, буцсан.
Хорвоо дээр би боломжгүй зүйлийг боломжтой болгохын төлөө бүтээгдсэн хүн. Тиймдээ ч би өөрийн сэтгэлд гүнээ нэвчсэн тэр бүсгүйтэй дахиад амьдрал зохиохыг хүссэн.
Түүний гэрт нь очлоо. Үүдэнд нь хэсэг зогссоноо, хаалгыг тогшоод орлоо.
Урьдын бүх л юм маань байрандаа, хэвээрээ л байлаа. Гэтэл тэр маань орон дээрээ 2 залуутай байж байлаа. Ёостой л нөгөө үхэхээс бусдийг үзнэ гэдэг энэ байх даа. Би юу ч хийгээгүй, юу ч яриагүй. Юм хийлээ, ярилаа гээд яах юм нэгэнт олон эрийн өвөр дулаацуулж, өөрийгөө хорьж дийлэхээ болисон хүнийг би яах ёстой гэж.
Ийм муу найз охинтой учирч, залуу насныхаа гайхалтай 3 жилийг үрсэндээ маш их харамсаж байна.

Эх сурвалж: http://warez.mn

No comments:

Post a Comment