Маш сонирхолтой мэдээ. Олгой Хорхой


      Би лав энэ амьтны талаар 30мин өмнө л мэдлээ. Mongolian Death Worms гээд кино гарсан юм байна. Нээх сүрхий монголд зураг авалт энэ тэрийг нь хийсэн гэсэн шал худлаа наасан. Бас хэдэн хужаа тоголчихсон байна лээ.
      Их сонин амьтан монголд байдын байна. Тэгээд энэ амьтны талаар гадаадууд кино хийсэн юм байна. За мэдэхгүй нэг нь орж сонирхоорой.
         Монголын аман зохиолын баатар болсон том хорхой Говийн элсэн цөлийн хязгаарт байдаг ажээ. Гадаад байдлаараа бол амьтны гэдэс, олгойг санагдуулах нь илүүтэй юм. Түүний биед нүд байтугай толгой гэмээр юм байхгүй. Монголчууд түунийг олгой хорхой гэдэг бөгөөд тэрэнтэй тохиолдохоос ихээхэн зэвүүцдэг юм. Амьд гарах аргагүй
          Монголын цөлд байдаг тэр оньсого мэт амьтныг нүдээр үзсэн эрдэмтэн хаа ч үгүй. Иймээс олгой хорхойг ердөө л үлгэр домгийн зохиомол амьтан гэж олон жил ийн турш итгэж ирсэн. Гэхдээ XX зууны эхнээс судлаачид олгой хорхойн домгийг монголд хаа сайгүй л ярьцгаадагаар барахгүй улс орны энд тэнд бие биеэс хол зайдуу нутагт нь адихан үгээр ижилхэн дүр төрхөөр нь олгой хорхойн тухайн домогпон ярьцгаана. Тиймээс эртний тэр домог нь ямар нэгэн бодот үндэстэй биз гэж эрдэмтэд үзэх болжээ. Говьд дэлхийд мэдэгдээгүй шинжлэх ухаанд танигдаагүй хачин амьтан тухайлбал эрт үед мөхөж үгүй болсон дэлхийн эртний амьтадын үлдэгдэл байж мэдэх юм л даа.
Монгол хэлний олгой гэдэг үг нь бүдүүн гэдэс, хорхой гэдэг нь өт гэж орчуулагдах юм. Домогт гардгаар бол тохой хэрийн урт тэр хорхой говийн цөлжсөн, ус ундаагүй зэлүүд газарт байдаг ажээ. Бараг бүх насаараа л олгой хорхой элсэн дундах нүхэндээ ичээний маягаар унтаж өнгөрдөг байна. Нүхнээсээ хамгийн халуун зуны сард л гарч үзэгддэг бөгөөд түүнтэй дайралдсан хүнд гай болдог нь тэрхүү олгой хорхой үхлийн хорыг тодорхой зайнаас цацаж хүнийг егүүтгэдэгээр зогсохгүй биенд нь хүрвэл цахилгаан цэнэгээр хөнөөдөг гэнэ. Нэг үгээр хэлхэд түүнтэй тохиолдвоос амьд гарах аргагүй ажээ.

Олгой хорхой - Олгой хорхойн домог 
              Монголын их говийн элсэн манхан, тарамцагт амьдардаг олгой хорхойн тухай домог яриа өнө эртнээс ам дамжигдан яригдаж бидний үеийг хүрсэн ч учир битүүлэг хэвээр л байна. Олгойн хорхой үнэхээр байдаг уу, эсвэл энэ зүгээр нэг хүний санаанаасаа зохиосон зүйл үү гэдгийг шинжлэх ухаан баталж чадаагүй л байна. Энэ амьтны сонирхон судалж байсан зарим нэгэн мэдээ сэлт, баримтуудын талаар товчхон өгүүлье.
               1924 онд оросын судлаач В.А.Казакевич нэгэн тэмдэглэлдээ"Олгой хорхой байдаг нь сургаар мэдэгдэж байна. Би бүр зориуд хайсан боловч амжилт олсонгүй. Энэ амьтаны талаар нутгийн хүмүүсээс мэдээ сэлт цуглуулсан бөгөөд аман яриагаар газар нүхэлж ордог говийн элсний аварга могой бөгөөд говийнхон энэ могойг маш хортой хэмээдэг бөгөөд ухаангүй айдаг" гэж тэмдэглэжээ.
               1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт үлдээсэн байх юм: " Олгой хорхой гэдэг нь Заг Сүүжийн говьд байдаг ердийн амьтан. Түүний тухай хүмүүс ч их ярьдаг, мөн их айдаг. Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг...гэрт бол голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирнэ. Өнгө нь хоргой цагаан өнгөтэй", гэж тодорхойлжээ."Олгой хорхойг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа хэвлээр явагч хоёр нутагтан буюу аварга өт юм. Загтай халуун хоолойд л тааралдана. Газар дор амьдардаг. Хамгийн том нь гарын бугуй шиг бүдүүн, урт нь бараг нэг метр хүрнэ. сүүл тийшээ нарийсдаггүй, цавчигдсан мэт мухар. Толгойг нь олох амаргүй" гэж бичиж үлдээжээ.
               Гэхдээ дээрхи мэдээ сэлтийг үлдээсэн эрдэмтэн судлаачдын хэн нь ч олгой хорхойг биеэр үзээгүй байдаг.
               Домогт олгой хорхойн талаар дэлхий нийт мэдэхэд томоохон түлхэц өгсөн нэг хүн бол оросын эрдэмтэн зохиолч И.А.Ефремов юм. Энэ хүн Монголын нутгаар хэд хэдэн удаа судалгаа шинжилгээний аялал хийж явахдаа нутгийн хүмүүсийн аман ярианд тулгуурлан " Олгой хорхой" гэдэг зөгнөлт зохиол бичжээ. Мөн Монгол нутгаар аялсан тэмдэглэл, олгойн хорхойн талаар цуглуулсан мэдээ сэлтээ тухайн ЗХУ-ын НАУКА и Жизнь сэтгүүлд цувралаар гаргаж тавьсан нь энэ учир битүүлэг хорхойг үзэх гэсэн сонирхолтой хүмүүсийг Монгол руу даллах болжээ. Ефремов бол Эндрюсын мөрөөр явж Монголын эрт галавын аварга гүрвэлийн ясыг үй олноор нь олж нутагтаа зөөсөн азтай эр бөгөөд олгой хорхойг нээсэн хүн юм. Гэхдээ энэ хүн үнэхээр олгой хорхойтой тааралдсан уу, эсвэл нутгийнханы аман ярианд тулгуурлан дэгс зүйл бичсэн үү гэдэг нь одоо ч эргэлзээтэй байдаг. Түүний нэгэн зохиолд тэрбээр нэгэн удаа олгой хорхойтой дайралдаж хамт явагсдын зарим нь түүнд ниргүүлэн амь эрсэдсэн болон өөрийг нь газарчин монгол аварчээ. Газарчин түүнийг олгой хорхойд ойртож болохгүй гэж учирлаж гуйгаад нэмэргүй болохоор мөр дээр нь сөгдөн гараас нь угзран саатуулсанд, цаадах нь газарчинд гар буу тулган сүржигнэж байтал нөгөө хорхой алга болчихсон гэж бичжээ. Олгой хорхойн талаар хүмүүс мань эрийн бичснээр л ойлгодог. Ефремов худалч байсан уу үгүй юу гэдгийг шинжлэх ухаан баталж өгөх байлгүй дээ.
               Харин энэ амьтаныг үзсэн харсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй нутгийн хүмүүсийн аман ярианууд бас байх юм. Өмнөговь аймгийн Хорлоо гэх малчин ярихдаа: " Манай нутагт нэг сонин амьтан байдаг. Биеийн хэлбэр нь бүдүүн хиамтай төстэй, толгой нь биеийн уртын тэн хагасыг эзэлдэг. Биеийн хойд хэсэгт далавчтай. Би түүнийг хоёр удаа үзсэн. Аль Алинд нь худгийн хажууд үхчихсэн хэвтэж байсан" гэжээ.
               Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчин Чимидийн яриагаар " Манай нутгийн Хаяа Булан гэдэг газар олгой хорхой байдаг. Энэ хорхой нь малын олгойд цутгасан цус шиг, хөл толгой нь мэдэгддэггүй амьтан. Өглөө ба оройн наранд өнгө ялгаран харагддаг. Гэхдээ ганцхан газар байдаг маш их хортой учир модоор хатгаж хүрч болохгүй, төмөр хайчаар л хүрч болно гэсэн байх юм.
               Тээвэрийн жолооч нарын дунд ч олгой хорхойн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй аман ярианууд нийтлэг байдаг. Нэгэн жолооч ярианаас: Замд явж байхад их оройтож хонохоор шийдээд кабинаас буутал машины урдхан талд ямар нэгэн амьтан газар мөр татуулсан байсан, мөрний төгсгөлд элс гүвэлзэн хөдөлж байхыг хараад хүрз аван эргүүлтэл том малтууртай амьтан гарсан, өнөөх амьтан хэсэг арвалзаж байгаад төд удалгүй газар ухан алга болсон. Тэр амьтан мухар сөөм хэрийн урттай, шаргал өнгийн амьтан байсан... бид тэр амьтнаас зэвүүцэн айгаад тэнд хонолгүй шөнөжингөө давхиж билээ" гэж ярьжээ.
               Мөн олгой хорхойд хазуулсан нэг хүн маш хурдан гэртээ ирээд хөхүүртэй айрганд гараа дүрэхэд нов ногоон өнгөтэй болж байсан гэх яриа бас байна.Гэхдээ энэ амьтан нь хүн амьтантай тааралдсан үедээ арав орчим диаметр бүхий талбайд биенээсээ үхлийн хор ялгаруулдаг гэсэн аман яриа байх юм. Ойртсон хүн хоромхон зуур үхэтхийн унаад боож үхсэн мэт амьсгал хураан, бүх бие нь хүрэн эрээн болдог ажээ. Энэ ямар төрлийн хор вэ? Хүнийг эгшин зуур үхэлд хүргэдэг хор юу байж болох вэ? Эгшин зуур хүнийг алах чадалтай хор бол цианы хүчил. Энэ хүчил амархан ууршин тархдаг тул говийн хуурай халуун уур амьсгалын нөхцөлд агаарт цацагдаад үхэлд хүргэдэг байж болох юм. Олгой хорхой нь аюул тохиолдоход агшин зуур эвхрэн цагриглаад цианы хүчлийг агаарт цацдаг ч юм билүү.
Гэхдээ олгой хорхойтой тааралдсан гэх хүмүүсийн аман ярианд итгэхгүй байх шалтгаан бидэнд бас алга. Нэгэнт эдгээр хүмүүсийн яриад байгаа тэрхүү хорхойг шинжлэх ухаан баталж чадаагүй л байна. Энэ хорхойн талаар авсан фото зураг ч алга. Энэ амьтаны үхсэн, амьд биеийг ч бид олоогүй л байна. Энэ бүхэн зөвхөн ам дамжсан домог яриа юу эсвэл үнэхээр энэ амьтан байна уу гэдгийг шинжлэх ухаан нотлох байлгүй дээ
Эдгээр яриа баримт сэлтэд өгүүлж буйтай төстэй нэг амьтан бас дэлхий дээр бас байх юм. Энэ нь чацуулин гээч амьтан. Африкийн цөлд амьдрах энэ амьтан мөн л олгой хорхойтой төстэй шинжүүдийг агуулдаг. Шаргал хүрэн өнгөтэй, газрын хөрсөнд ухсан олон салаа нүх хонгилыг дагаж өт хорхой түүн хооллодог. Шөнийн цагт буюу борооны дараа хааяа газрын гадарга дээр гарч ирдэг. Биеийн урт нь 6-21 см урт, жин нь 10-300 граммд хүрнэ. Урд мөчний сарвуу нь маш том хүрз хэлбэртэй нэгэн амьтан бас байдаг байна.
Олгой хорхой энэ төрлийн амьтан уу, эсвэл өөр төрөл зүйл үү гэдгийг бид Монголын нутгаас энэ амьтаныг барьж авснаар л тодорхой болно доо. 

Бас миний зүгээс нэмж юм хэлэхэд энэ нөгөө гадаадын кинон дээр гардаг өт байхаа. Нээх том муухай цөлд нүх ухаж яваад байдаг. Тэгээд гэнэт доороос гарч ирж хүмүүсийг идээд байдаг даа. Багадаа үзээд айж билээ. Ямар ч байсан энэ өтнөөс л санаа авсан байгаа даа. Нэмж нэг юм дуулгахад энэ өтийг барьж чадсан хүн баян болноо цогцос нь ч хамаагүй.  Хэхэ эрдэмтдэд зараад. ЛОЛ

2 comments:

  1. za yu l bol esto sonsojiigaagui domog bna hhe
    tui ch medehguin bna
    sonirholtoil ym
    bugdiin l unshlaa ergelzmeer l ym te

    ReplyDelete
  2. Gants hataasan n bna oligtoi une helbel zarchina shuu

    ReplyDelete