Аниргүй цуурай


Аниргүй цуурай
Аадар бороо бүрхэг тэнгэрээс цутгаж байлаа
Ширүүн салхи нүүр нүдгүй шуурч байлаа
Шүхэр барьсан гар минь мэдээ алдан чичирч байлаа
Арай гэж алхаж явахад сормуус минь хүртэл норж байлаа
Эгэл энэ бороо яасан их цалгина вэ?
Цөхөрч ядарсан сэтгэлийг минь яасан их хөвчилнө вэ?
Газар хөдлөн усан галавт үгүйрч сүйрэх мэт
Тэнгэр нуран ан цаваар нь гол урсах мэт
Тэргэл саран алтан нарыг зальчих мэт
Тэнгэрийн элч завхайрч чөтгөрт сүнсээ тушаах мэт
Харанхуй энэ мэдрэмж наймайг нөмрөн
Айдас ч юм шиг энэ мэдрэмж нүд эрмэхийг мартагнуулах!!!
Миний ертөнцийн газар шороо тогтуун биш байлаа
Миний бүтээсэн бүтээл миний эсрэг босч байлаа
Миний ургуулсан жимс ногоо өөрөө хатаж байлаа
Миний дуулсан дуу бусдын чихэнд очихыг үл хүсч байлаа
Гэвч би алхаж байна, би өөрийгөө ойлгохгүй байна
Гэнэт алсаас энэ мэдрэмж
Гэвүүр мэт нүдний урд сүймэлзэж
Гэрэл гэгээг халахлан газар шороог тэмдчин бүдчинэ
Дорно зүгээс захидал салхи сөрөн нисч
Үйл явдлаас хойно хожигдон гэнэт ирнэ
Сэтгэл зүрх хоёр минь
                                    Сэрж босохыг шаардаж байлаа                
гэрэлт орчлонд нүдээ нээхэд энэ бүхэн зүүд байлаа

No comments:

Post a Comment