Horror news: Gloomy sunday

Уйтгарт ням гариг дууг сонсоод үз дотор чинь арзайх вий.

Энэ дууг анх 1933 онд Rezso Seress гэдэг хүн зохиосон байна. Тэрээр энэ дууг ийм зүйлд хүргэнэ гэж огт бодоогүй байсан байх. Энэ дуугаа хүмүүст хүргэхэд түүнд дуулах дуучин  хэрэгтэй байлаа. Энэ үед дуучин  олоход үнэхээр хэцүү байлаа. Нэгэн дуучин дурьдахдаа "Энэ дуу гунигтай бишээ.Энэ бол аймар муухай гомдол цөхрөлийн дуу" гэж хэлжээ. Эцэст нь тэрээр дуугаа олонд хүргэж чадсан юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy sunday best seller болсон юм. Rezso Seress өөрийн сүйт хайрт бүсгүйдээ холбоо барьж  энэ тухайгаа олонд хүргэх төлөвлөгөөтэй  байжээ. Гэтэл дараагийн өдөр сүйт бүсгүй нь амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан байж. Түүн дээр нь Gloomy Sunday гэж бичиг байжээ. Хамгийн гол нь сүйт бүсгүй нь Gloomy Sunday дууг сонсоод амиа хорлосон байна. Харин зохиогч залуу маань энэ дууныхаа тухай хэлэхдээ " Би гэмтсэн байсан учираас энэ үхлийн дунд зогсож байна гэж бодогдсон. Энэ намайг зовоож байсан. Тэгээд би бүх сэтгэл зүрхэндэх харуусал гомдолоо энэ дууруу хийсэн. Тийм болохоор энэ бусдад яг энэ шиг санагдсан байх" гэж хэлжээ. Тэрээр 1933 онд дуугаа зохиогоод 1968 онд байшин дээрээсээ үсэрч амиа хорлосон байна. Хамгийн хачирхалтай нь тэр өдөр Sunday байсан байна. Мөн 1997 онд Billy mackenzie энэ дууг дуулаад аавынхаа гэрийн ойролцоо амиа хорлосон байна. The Associates гэдэг хамтлаг  1982 онд billie holiday-ийн хувилбарыг дуулаад амиа хорлосон байна. Бас holiday-ийн хувилбар simpson хүүхэлдэйн киноны Treehouse of Horror XVII гэдэг анги дээр гардаг юм байна.Энэ дуу 100 гаад хүний амь насыг авч оджээ. Мөн нэгэн 14 настай охин усанд живж амиа хорложээ. Хэдэн хүн энэ дууны нотыг авч явж байгаад бас амиа хорлож үхчээ. Мөн энэ дууг  дэлхийн 2-р дайны үед тайзан дээр хөгжимдөж тоглож байхад түүнийг үзэж байсан хэд хэдэн цэргийн хүн өөрийгөө буудаж амиа хорложээ. Та бүхэнд энэ дууны нот болон энэ дууг хүргэж байна.

Мэдээг Horiotoi.bblog.mn-ээс авсан юм шүү.

No comments:

Post a Comment