Апокалипсис тохиох өдрийг буруу тогтоосон гэж эрдэмтэд үзэж байна.

Майя үндэстэний зөн билгээр бол Дэлхийд оршин тогтнох хэдхэн жил үлдсэн билээ.

Гэхдээ  2012 онд ямар нэгэн сүйрэл огт болохгүй гэж эрдэмтэд баталж байна.  Калифорны их сургуулийн хэл судлаачид Майячуудын цаг тооны бичгийг дахин  тооцож үзсэн бөгөөд өмнө нь хэрэглэсэн ерөнхий арга зүй үнэний магадлалгүй гэсэн дүгнэлт хийжээ. Тэдний үзэж байгаагаар бол энэ цаг тооны бичгийг үнэн гэж үзвэл  “Сүйрлийн өдөр” ямар ч байсан 2012 оны 12-р сарын 23-нд болохгүй, харин 50 эсвэл 100 жилийн дараа тохиох  магадлалтай гэнэ. Эрдэмтэд Майячууд цаг тооны бичгээрээ ямар нэгэн сүйрэл болно гэж тодорхой заагаагүй, зүгээр нь дэлхийн шинэ үе эхлэнэ гэж үзсэн хэмээн энэ зөгнөлд итгэгчдийг тайвшруулж байна.

       Майячуудын зөгнөл биелэх ч бай, үгүй ч бай 2012 онд биднийг орчлон ертөнцийн “том сюрприз” буюу нарны идэвхжилт хүлээж байна. Одон орон судлаачдын тооцоолсноор бол 2-3 жилийн дараа нарны “хуй салхи” дэгдэх аж. Энэ үзэгдэл Дэлхий дээрх амьд биетнүүдэд сөрөг нөлөөлдөгөөс гадна технологийн эрс эргэлтийг өдөөх нь ойлгомжтой. Жишээлбэл цахилгаан хангамжийн цуврал (хэд хэдэн) саатал, компьютерууд бөөнөөрөө эвдрэх, үүрэн утасны үндсэн станцийн бүрэн гэмтэл, агаарын тээвэр (нүүдлийн шувуудыг ч гэсэн энэ асуудал тойрохгүй) хиймэл дагуул болон сансрын хөлгийн үйл ажиллагаа алдагдах зэрэг асуудлууд хэдэн сарын турш гарах аж. Мэдээж интернет ашиглах боломжгүй гарахгүй ч гэсэн хүн төрөлхтөн оршин тогтоно хэмээн өөдрөг үзэлтэнгүүд дүгнэж байна.  ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕ мандтугай.

www.utro.ru сайтаас монгол хэлнээ хөрвүүлсэн Эрка

Эх сурвалж tulhuur.com

No comments:

Post a Comment